
Монгол бичгийн гараар зурсан пиксел фонт, тоглоомд зориулсан

Тоглоомд монгол бичиг ашиглахад жижиг хэмжээнд тод харагдаж, үсгийн холбоосыг зөв гаргадаг пиксел фонт хэрэгтэй. Godot хөдөлгүүр монгол бичгийг зөвхөн хэвтээ мөрөөр холбодог бөгөөд босоо баганаар байрлуулах горимгүй.
Монгол бичигтэй тоглоом, апп, вэбсайт хийж буй хөгжүүлэгч, дизайнерууд, ялангуяа Godot ашигладаг тоглоом хөгжүүлэгчид.
Gege Pixel бол монгол бичгийн үсэг бүрийг 16 пикселийн торонд цэг цэгээр нь гараар зурсан пиксел фонт. Тоглоомын харилцан яриа, цэс, даалгаврын жагсаалтад голчлон зориулсан. 1,408 дүрстэй, монгол бичгийн үсэг, тоо, цэг тэмдгээс гадна латин, кирилл үсэг багтсан. Үсгүүд үгийн эх, дунд, адагт орохдоо Юникодын одоогийн стандартын дагуу зөв холбогдоно. 16 пиксел болон 32, 48, 64 зэрэг үржвэр хэмжээнд тод харагдана. Gege Pixel, Шахаа, Мини гэсэн гурван фонттой бөгөөд TTF, WOFF2 хэлбэрээр татаж авна. Хувийн хэрэглээнд үнэгүй, арилжааны ажилд студи эсвэл байгууллагын төлбөртэй лиценз хэрэгтэй. Godot ашигладаг бол үнэгүй godot-bichig нэмэлтээр монгол бичгийг тоглоомдоо босоогоор харуулж болно.
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонТанилцуулга
Сайн байна уу! Энэ хуудсыг Launchpad.mn-ийн баг нийтэлсэн. Gege Pixel бол монгол бичгийн гараар зурсан пиксел фонт бөгөөд голчлон тоглоомд зориулсан. Монгол бичгийг тоглоом, апп, вэбсайтдаа ашиглах хүсэлтэй хөгжүүлэгчдэд бэлэн хэрэгсэл, хувийн хэрэглээнд үнэгүй учраас бид үүнийг Launchpad.mn-ийн анхны ээлжинд оруулсан. Сайтын «Өөрөө туршаад үз» хэсгээс фонт, хэмжээ, өнгөө сонгож туршаарай. Godot ашигладаг бол godot-bichig нэмэлтийг үзээрэй. Gege Pixel-ийг хөгжүүлсэн бол Launchpad.mn-д нэгдээрэй, бид таныг энэ хуудасны хөгжүүлэгчээр нэмнэ.
Саналаа өгч буй хүмүүст их баярлалаа. Сонирхолтой тоглоом, монгол бичигтэй холбоотой нийтэд тустай зүйл хийж байгаа бол холбогдоод фонтын лиценз үнэгүй авах боломжтой шүү! Фонтоо нэг гоё часхийсэн тоглоом дотор харчихвал санаа амрах гээд байна. Ялангуяа Мини төрөл бол миний хамгийн дуртай, албаар зарим зурлага уншихад хэцүү, яг л бүр хуучны жижиг дэлгэцэнд зориулж хийсэн юм шиг үзэмжтэй. Монголоос төрсөн цөөн хэдэн фонтны нэг тул миний ажлыг дэмжиж найз нөхөд, хамтарч ажиллаж магадгүй гэсэн хүмүүстээ хуваалцаж тус болоорой ✨
2027 оны Unread Today сонингийн цагаан сарын дугаарт таны фонтыг ашиглах зөвшөөрөл хүсэж байна.
Тэгээрэй, яасан гоё юм бэ 🔥