
Монгол хэл дээрх номын анхны хэвлэлийг уншигчид хамтдаа бүтээнэ

Монгол хэл дээр ном гаргахад хамгийн том саад нь хэвлэлтийн зардал. Зохиолч, паблишингууд хэдэн арван сая төгрөгийг өөрөө урьдчилан гаргаж, ном зарагдах эсэхийг мэдэлгүйгээр эрсдэл үүрдэг. Үүнээс болж олон сайн гар бичмэл, орчуулга хэвлэгдэлгүй үлддэг. Уншигч ч хэрэгтэй номоо гартал хүлээж, гарахад нь л мэддэг.
Анхны номоо гаргах гэж буй монгол зохиолчид, гадаад ном орчуулж гаргадаг паблишинг, сургалтын байгууллагууд. Мөн ном унших дуртай, шинэ номыг хамгийн түрүүнд авахыг хүсдэг уншигчид, нэрээ үлдээх хүсэлтэй ивээн тэтгэгч байгууллагууд.
Номоо бол ном хэвлэгдэхээс өмнө уншигчид урьдчилан захиалж, хэвлэлтийн зардлыг хамтдаа бүрдүүлдэг crowdfunding платформ. 1. Зохиолч эсвэл паблишинг төслөө оруулна: номын танилцуулга, агуулга, хуваарь, зардлын задаргаа, дэмжих багцууд. 2. Номоо хянаж, хэвлэлийн газрын үнийн саналаар зорилтот дүнг баталгаажуулаад нийтэлнэ. 3. Уншигчид 1 сарын дотор багц сонгож дэмжинэ: эрт шувуу, анхны хэвлэл, багийн багц, байгууллагын ивээн тэтгэлэг. 4. Цугласан мөнгө зохиолчид бүтнээрээ шилжихгүй. Редакц, дизайн, хэвлэлт шат бүр дуусахад гэрээт гүйцэтгэгчид шууд шилжинэ. 5. Ном хэвлэгдмэгц дэмжигчид дэлгүүрт гарахаас өмнө гартаа авна. Боломжууд: төслийн хуудас, дансаар болон QPay-ээр төлөх, SMS мэдэгдэл, дэмжигчдийн жагсаалт ба сэтгэгдэл, байгууллагад нэхэмжлэх, онцлох төсөл, удирдлагын самбар, буцаан олголтын журам. Платформ 9% шимтгэлтэй.
Хөгжүүлэгчийн хүсэлтХамтрагч хайж байна
“Хамтран ажиллах хэвлэлийн газар хайж байна. Номоо дээр санхүүжсэн төслүүдийг тогтвортой үнэ, чанартай хэвлэх түнш хэрэгтэй. Мөн платформоо сайжруулах санал, ялангуяа зохиолч, паблишинг, уншигчийн талаас ирэх шударга сэтгэгдэлд баяртай байна.”
Saruulbayar Bat-Erdene
Одоогоор шинэчлэл алга. Зарласны дараах явцыг дагахын тулд бүтээгдэхүүнийг хадгалаарай.
ОнцолсонХөгжүүлэгчийн танилцуулга
Сайн байцгаана уу! Би Саруулбаяр. 15 жил маркетингийн салбарт ажиллахдаа нэг зүйлийг дахин дахин харсан: Монголд сайн ном бичигддэг, сайн ном орчуулагддаг. Гэхдээ ихэнх нь хэвлэлтийн зардлаа олж чадалгүй ширээний шургуулганд үлддэг. Зохиолч хэдэн арван сая төгрөгийг урьдчилан гаргаж, ном зарагдах эсэхийг мэдэлгүй эрсдэл үүрдэг. Тэгэхээр эрсдэлийг хуваалцъя гэж бодсон. Номоо дээр ном хэвлэгдэхээс өмнө уншигчид урьдчилан захиалж, хэвлэлтийн зардлыг хамтдаа бүрдүүлнэ. Цугласан мөнгө зохиолчид бүтнээрээ очихгүй, редакц, дизайн, хэвлэлт шат бүр дуусахад гүйцэтгэгчид шилжинэ. Ингэснээр уншигч мөнгөө хамгаалуулж, зохиолч эрсдэлгүйгээр номоо гаргаж, хэвлэлийн газар урьдчилан санхүүжсэн захиалга авна. Одоо эхний төслүүд нээгдээд байна: MLC Business School-ийн «Борлуулалтын үндсүүд» орчуулгын ном, мөн миний бичиж буй «SARUUL Ads OS». Хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол хамтран ажиллах хэвлэлийн газар. Номоо дээр санхүүжсэн төсөл бүр хэвлэлтийн баталгаатай захиалга болно. Сонирхож байгаа хэвлэлийн газар байвал холбогдоорой, хамтдаа ярилцъя. Мөн платформыг ашиглаж үзээд санал, шүүмжээ хэлбэл их баярлана. nomoo.mn
Hi Saruulbayar Ирэх долоо хоногт уулзалт товлоод уулзах уу? Бид Unread Books-ээрээ хэд хэдэн номны төсөл дээр ажиллаж, яг энд бичсэн сорилтууд, асуудлуудтай нүүр тулаад л явж байна. Сонирхолтой шийдэл байвал хамтарч ажиллахад 100% бэлэн шүү!
Манай салбарт маш хэрэгтэй бүтээгдэхүүн байна. Хэвлэлийн газруудтай бас хөнгөлөлттэй тохироо хийчихвэл авторуудад бүр хэрэгтэй юм байна даа. Яваандаа хэвлэлийн зардаг даадаг ББСБ :p